О.Цогт агсны нэрэмжит залуучуудын футзалын аваргыг эрхэс клуб эзэмшлээ

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд МХБХ-ноос зохион байгуулсан 19 хүртэлх насны ФУАШ тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 10 баг хоёр хэсэг болон тоглосон бөгөөд хэсэг тус бүрээс шилдэг багууд цааш шалгарч, хасагдах шатны тоглолтуудыг хийн аваргуудаа тодруулсан. ФУАШТ-ний 19 хүртэлх насны аваргын цом, алтан медалийн төлөөх тоглолтод М.Галмөнх дасгалжуулагчтай “Эрхэс” клубын хөвгүүдийн эсрэг Ч.Баттогтох дасгалжуулагчтай “Улаангом сити" клубийн хөвгүүд учраа таарч “Эрхэс” клубийн тамирчид ялалтыг авлаа. Харин П.Мөнхбат дасгалжуулагчтай “Халиун Од”-ын хөвгүүд хүрэл медалийн төлөө Б.Санжаа дасгалжуулагчтай “Ховд вестерн” клубийн хөвгүүдтэй тоглосноор “Халиун Од” клуб ялалт байгуулж хүрэл медалийн болзол хангав. Энэхүү тэмцээний “Шилдэг хаалгач”-ийг хамгийн цөөн гоол алдсан үзүүлэлтээр “Халиун Од” клубийн хаалгач Б.Эрдэнэдун, “Шилдэг довтлогч”-ийг хамгийн олон гоол оруулсан “Улаангом сити” клубийн довтлогч Б.Оргилбаатар, “Шилдэг тоглогч”-ийг “Эрхэс” клубийн тамирчин Т.Энх-Эрдэнэ нар тус тус хүртлээ. Мөн ФЦ КОМАРНО клубийн тоглогч Ганболдын Ганбаярын нэрэмжит шагналыг "Ховд вестерн" клубийн тоглогч Х.Билгүүн хүртлээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.142.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Өчигдөр 10 цаг 10 мин
-
Өчигдөр 09 цаг 32 мин
-
Өчигдөр 09 цаг 26 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 09 цаг 20 мин
-
Уржигдар 18 цаг 38 мин
-
Уржигдар 18 цаг 35 мин
-
Уржигдар 18 цаг 26 мин
-
Уржигдар 18 цаг 24 мин
-
Уржигдар 15 цаг 26 мин
-
Уржигдар 10 цаг 26 мин
-
Уржигдар 10 цаг 26 мин
-
2025-02-17