Хотын Ерөнхий менежер Г.БАТЗОРИГ ажилтнуудаа СОЛОНГОС ДЭЛГҮҮР ХЭСЭЭД ир гээд ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ өгчээ
Сэдэв, асуудал
/
2025-02-18

Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг үнэн. Нотолгоо нь Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Г.БАТЗОРИГИЙН байцаагч нараа “CU”-ийн зардлаар БНХАУ-д аялахад нь тушаал гарган явуулж, ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ӨГСӨН ЯВДАЛ.

Тухайн албан хаагч албаны шугамаар явж байгаа бол төрөөс зардлыг нь даагаад явуулах нь зүй. Гэтэл хувийн зардлаараа зугаацах гэж яваа хүмүүст ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС цалинтай чөлөө олгох нь буруу юм. Г.Батзориг даргын тушаалыг уншвал дээрх байцаагч нараа СОЛОНГОСТ ДЭЛГҮҮР ХЭСЭХЭД нь чөлөө өгч явуулсан тухай агуулгатай байна.

Даргын тушаалаар, хувийнхаа зардлаар Солонгост 6 хоноод ирсэн ажилчид өнөөдөр ажилдаа орсон. Тэд ажиллаагүй хоногийнхоо цалинг нөхөж авна. БНСУ-ын худалдаа үйлчилгээний салбарын хөгжил, эрх зүйн зохицуулалт, ая тухтай дэлгүүрийн стандартчилал, хөгжүүлэлттэй танилцах сургалт АЛБАН ТОМИЛОЛТООР, хувийн зардлаар нь явуулсан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.27.117)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.