МУГТ Э.Цэндбаатар ялалт байгуулж WBA холбооны төв азийн аварга боллоо
Үйл явдал
/
2025-02-15

Өнөөдөр /2025.02.15/ Монгол улс Улаанбаатар хот Аса Аренад WBA мэргэжлийн боксын холбооны ээлжит тулаан болж өндөрлөлөө. Уг тэмцээнд нийтдээ 9 тулаан болж Монгол улсын есөн тамирчин бүгд ялалт байгуулсан гайхалтай амжилт үзүүллээ. Өнөөдрийн онцлох тулаанаар МУГТ Н.Төгсцогт , МУГТ Э.Цэндбаатар нарын тулаан байлаа. МУГТ Н.Төгсцогт боксын спортоосоо түр хөндийрөөд байсан ч өнөөдөр эргэн ирсэн гэдгээ дэлхий нийтэд зарлаж чадлаа. Харин МУГТ Э.Цэндбаатарын хувьд Мексик улсын тамирчин Педро Родригезтэй тулалдсан бөгөөд тулаан эхний үеэсээ эхлэн ширүүн өрсөлдөөнтэй эхэлсэн ч МУГТ Э.Цэндбаатар 6-р үед өрсөлдөгчөө дутуу гарган ялалт байгуулснаар мэргэжлийн боксд 12-0 гэсэн гайхалтай амжилттайгаар өөрийн карераа үргүүлжлүүлэхээр боллоо. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
9
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.100.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.