"Улаанбаатар хот 2040" хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг налайх дүүргийн иргэдэд танилцууллаа
Үйл явдал
/
Уржигдар 09 цаг 21 мин

  Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалай,НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, НИТХ-ын Төлөөлөгч Д.Отгонсүрэн, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул, Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг даргын орлогч Ч.Мягмарсүрэн нар өнөөдөр Налайх дүүргийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтаар "Улаанбаатар хот 2040" хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулав. "Улаанбаатар хот 2040" хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Налайх, Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй бие даасан хот болгон хөгжүүлэхээр тусгасан. Учир нь, Налайх, Багануур дүүрэг зам, дэд бүтэц, хүн ам, ажиллах хүчинтэй. Мөн эдийн засгийн ач холбогдолтой үйл ажиллагаа явуулах, тэр дундаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах стандарт жишгийг бий болгох боломжтой юм.

Багануурыг аж үйлдвэрийн, Налайхыг аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээний бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Хамгийн гол нь, Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулах газар бол Налайх, Багануур юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.21.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.