Сэлэнгэ аймгийн тамирчид классик пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд дэд байрт шалгарлаа
Классик Пауэрлифтингийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Улсын аварга шалгаруулах тэмцээнд манай аймгийн "Тэс" бялдаржуулах төвийн тамирчид амжилттай оролцож, багийн дүнгээр 2-р байр эзэлсэн амжилтыг үзүүллээ.
Эмэгтэй өсвөр насны ангилалд:
52 кг жинд Сүхбаатар сумын 4-р сургуулийн сурагч Н.Наранзул штангтай суулт алт, хэвтээ шаталт хүрэл, нийлбэр дүнгээр хүрэл, спортын дэд мастерын болзол,
57 кг жинд Спорт сургуулийн сурагч Д.Намуунаа штангтай суулт мөнгө, хэвтээ шаталт мөнгө, газраас таталт алт, нийлбэр дүнгээр хүрэл,
+63 кг жинд Сүхбаатар сумын 3-р сургуулийн сурагч М.Билгүүнзаяа штангтай суулт хүрэл, газраас таталт мөнгө, нийлбэр дүнгээр мөнгө,
Эрэгтэй өсвөр насны ангилалд:
59 кг жинд Сүхбаатар сумын 4-р сургуулийн сурагч Б.Цолмонбаяр газраас таталт хүрэл, нийлбэр дүнгээр хүрэл,
74 кг жинд Сүхбаатар сумын 4-р сургуулийн сурагч О.Баярцогт штангтай суулт алт /улсын рекордыг шинэчлэн тогтоосон/, хэвтээ шаталт мөнгө, газраас таталт хүрэл, нийлбэр дүнгээр алтан медаль тус тус хүртлээ.
Багш дасгалжуулагч, баг тамирчдад халуун баяр хүргэе. Амжилтын төлөө хамтдаа
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.211.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Өчигдөр 10 цаг 10 мин
-
Өчигдөр 09 цаг 32 мин
-
Өчигдөр 09 цаг 26 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 09 цаг 20 мин
-
Уржигдар 18 цаг 38 мин
-
Уржигдар 18 цаг 35 мин
-
Уржигдар 18 цаг 26 мин
-
Уржигдар 18 цаг 24 мин
-
Уржигдар 15 цаг 26 мин
-
Уржигдар 10 цаг 26 мин
-
Уржигдар 10 цаг 26 мин
-
2025-02-17