БОУАӨЯ: “ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” олон улсын хурлыг МОНГОЛД зохион байгуулна
Үйл явдал
/
Уржигдар 10 цаг 36 мин

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” сэдэвт олон улсын хурал зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлыг хэсгийг БОУАӨ-ий сайд С.Одонтуяа ахлан, ажлын хэсгийн анхны хурлыг өнөөдөр зохион байгуулав. Хурлаар ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” сэдэвт олон улсын хурлын үзэл баримтлал, хөтөлбөр, хурлын урилга, оролцогчдын жагсаалт, бэлтгэл ажлын төлөвлөгөөг дэлгэрэнгүй хэлэлцэв.

Монгол Улсын Засгийн газар Азийн Хөгжлийн Банктай (АХБ) хамтран жендерийн тэгш байдал болон уур амьсгалын өөрчлөлтийн хамаарлын асуудлуудыг хэлэлцэх “Жендэрийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлыг 2025 оны 5 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар товлосон. Энэхүү хурал нь Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч талуудын XVII бага хурлыг зохион байгуулах бэлтгэл алхам болох юм.

Мөн “Жендэрийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлыг ‘Биологийн олон янз байдлын олон улсын өдөр’-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа нь биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн тэгш байдал хэмээх гурван талт асуудлыг уялдаа холбоотой шийдвэрлэхэд чиглэсэн алхам болох тул хурлын ач холбогдлыг нэмэгдүүлж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.107.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.