Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж 17 сумтай цахим хурал зохион байгуулж сумдын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө
Үйл явдал
/
2025-02-14

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж 17 сумтай цахим хурал зохион байгуулж сумдын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Засаг дарга Н.Лхагвадорж: -Сумдын Засаг дарга нар үүрэгт ажлаа аваад багагүй хугацаа өнгөрлөө. Сум орон нутгийнхаа нөхцөл байдалтай бүрэн танилцсан байгаа байх. Тиймээс сум бүр ямар үндэслэлээр байгуулагдсанаа эргэн харж, үхэр үржүүлэх үү, тэжээлийн аж ахуй байх ёстой юу гэдэг сумынхаа тодорхойлон гаргасан хөгжлийн чиг хандлага төлөвлөлтөө улс, аймгийн бодлого шийдвэртэй уялдуулан ажил хэрэг болгох шаардлагатай байгааг онцоллоо.

Хуралд аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Я.Мөрөн, ХХААГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэнгэлсайхан, ХХААГ-ын ерөнхий агрономич Т.Шинэчимэг, ГХБХБГ-ын газрын удирдлагын хэлтсийн дарга А.Алтанцэцэг, барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Ч.Доржмягмар нар оролцлоо. Хурлаар цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг сонсож, цаашид анхаарах асуудлууд дээр аймгийн Засаг даргаас дараах үүрэг чиглэлийг өглөө.

Бидний хийх гол ажил бол хууль зөрчиж байна уу, үгүй юу гэдэгт хяналт тавих тул үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууддаа аль болох хориг тавилгүй, бизнесийн салбартаа дарамж шахалт учруулахгүй байхад анхаарч ажиллах,

Тендерийн ажлын даалгаварт онцгой анхаарч, өөр сум орон нутагт чанартай ажил гүйцэтгэж танигдсан чадвартай аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах,

Хаврын тариалалт удахгүй эхлэх цаг хугацаа тулж эрсэнтэй холбоотойгоор хүнсний ногоочдодоо олгох газрын асуудлыг яаралтайгаар шийдвэрлэх.

Мэргэжлийн байгууллагаас дулаарах төлөв байдалтай, харьцангуй хуурайшилттай байхыг анхааруулж байгаа тул эртнээс зөв төлөвлөлт хийж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.203.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.