Монголын хүүхдийн VIII наадам зохион байгуулагдаж байна
Үйл явдал
/
Уржигдар 10 цаг 53 мин

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын дагуу Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам 2025 оны 2-р сарын 16-23-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон Орхон аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн наадам “Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриан дор болж байгаагаараа онцлогтой.

Тус наадамд 22 байгууллагын 546 гаруй шилдэг тамирчин спортын 8 төрлөөр, 80 зай, ангилалд өрсөлдөж, нийт 478 медалийн эзэд тодрох юм.

Наадмын зорилго

Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам нь дараах зорилготой:
✅ Өвлийн спортын төрлийг сурталчлах, хөгжлийг эрчимжүүлэх
✅ Өсвөр үеийн хүүхэд, залуусыг бие бялдрын хувьд чийрэгжүүлэх
✅ Хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, спортод татан оролцуулах
✅ Өсвөрийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх
✅ Тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх ирээдүйн тамирчдыг нээн илрүүлэх зорилготой.

Долоо хоног үргэлжлэх уг наадам нь өвлийн спортыг сурталчлах, өсвөрийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, олон улсын тэмцээнд өрсөлдөх тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор хоёр жил тутамд зохион байгуулагддаг.

1999 оноос эхлэлтэй тус наадам дараах үндсэн долоон төрлөөр шилдгүүдээ тодруулна. Үүнд:

  • Гүйлтийн тэшүүр

  • Шорт трейк

  • Снөүбоард

  • Уулын цана

  • Шайбтай хоккей

  • Гүйлтийн цана

  • Тусгай олимпын цасны гуталтай гүйлт

Мөн үзүүлэх төрөлд тусгай олимпын гүйлтийн цанын спорт багтаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.115.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.