
Өнөөдрийн ОНЦЛОХ УЛСТӨРЧ
Монгол төрийн хууль гууль болчихсон. Хуулийг хэн дуртай нь өөрийн үзэмж, үнэлгээгээрээ дүгнэн тайлбарладаг болж. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ний өдрүүдэд амарч тэмдэглэнэ гэж хуульчилсан. Монгол Улсын Их Хурал Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдийг нийтээр амрах баярын өдөр болгон тогтоохдоо монголын ард түмний уламжлал, ёс заншилд гүн хүндэтгэлтэй хандаж хахир өвлийг өнтэй давж, урин хавартай золгосны баяраар нь өргөн дэлгэр баярлуулж, цэнгүүлэх, өвлөж ирсэн зан үйлээ амар амгалан үйлдэх боломжийг хангах хүсэл зоригийн үүднээс Цагаан сарын эхний 3 өдөр нь ямар ч тохиолдолд амралтын өдөр байхаар хуульчилсан болох нь тодорхой бөгөөд ойлгомжтой юм. Энэ агуулгаар бодож үзвэл энэ жилийн ЦАГААН САРЫН ШИНИЙН 2, 3, 4-ний өдрүүдэд амрах бололмжтой гэдгийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Б.БУЯНДЭЛГЭР гуай учирлан тайлбарлажээ.
Хөдөлмөрийн тухай хуулиараа ч үндэсний хэмжээний томоохон баярын өдрүүдэд амарна гэж заасан байтал сайд Л.Энх-Амгалан Цагаан сараар хоёр хоног амраад НЭГ ДЭХ ӨДӨР АЖИЛДАА ОРНО ШҮҮ гэдэг мэдэгдэлд ард иргэд ДУРГУЙЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭД БУЙ.
Сар шинийн баяр бол хамаатан садан, ахан дүүс, аав ээждэ очиж, ураг удмаараа хуран цугладаг Үндэсний бахархал, үндэсний дархлаа болсон ӨРГӨН АГУУЛГАТАЙ баяр. Л.Энх-Амгалан сайд үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэдий ч ИРГЭДЭЭ УУР УЦААРТ АВТУУЛЖ байгаа нь цаанаа гадны явуулга ч байж магадгүй. Боддоо, 280 мянган ГАДААД АЖИЛТАН ОРУУЛЖ ИРНЭ гээд хууль санаачилчихсан ХАРЬ СЭТГЭЛТЭЙ САЙДАД үндэсний бүхэн ад үзэгдэж ч мэдэх л юм. Л.Энх-Амгалан сайд аа, сар шинийн баярын өдрөөр амрах хугацааг сунгаж өөгөхгүй бол ХОЁРХОН ӨДӨРТ БАГТААЖ ЗОЛГОЖ АМЖИХГҮЙ Ш ДЭЭ....






-
13 цаг 31 мин