АТГ-т аргамжигдаж, САЙДЫН СУГАНААС зүүгдэн АРАЙ ГЭЖ АЖ ТӨРЖ БУЙ Сүхбаатар аймгийн Засаг дарга М.ИДЭРБАТ
З.Батхуяг
Онцлох улстөрч
/
2025-02-26

Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол гэдэг шиг Сүхбаатар аймгийн Засаг дарга М.ИДЭРБАТ буруу замаар будаа тээж яваад буцахдаа шороо тээж, шоронд орохоо дөхсөн бүтэлгүй нөхөр.

Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж УИХ-ын гишүүний дүүд аймгийнхаа газраас хууль бусаар олгосон байж болзошгүй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлалтай гурван өрөө байрыг хахуульд авсан байж болзошгүй” хэмээн үзэж 2024 оны 04 дүгээр сард 48 ЦАГ СААТУУЛЖ байсан удаатай. Хэрэг нь одоо ч боолттой байгаа бөгөөд эвгүйдвэл ДАХИН ААВЫН ХААЛГА ТАТАЖ МЭДЭХЭЭР байгаа. Хувь заяа нь ХУТГАНЫ ИРЭН ДЭЭР дэнжигэж байгаа амьтан, хөөрхий.

Ардчилсан намынхан төрд гарахаараа ИДЭЖ УУХ, ХУВЬДАА ЗАВШИХ, хөрөнгөө өсгөх, эрх ашгийнхаа төлөө ажиллах л зорилготой байдаг. Даан ч төр төмөр нүүрээ харуулж, тэдний өлөн занг бага дээр нь дарчихдаг юм. Өнгөрсөн дөрвөн жилд АН засагласан УВС, Архангай, Сүхбаатар, Өмнөговь аймгуудын удирдлагууд бүгд ГУРВАН ҮСЭГТЭЙ газарт гинжлэгдэж, цагдаа шүүхийн протоколд бүртгэлтэй болчихсон. Тэдний нэг Сүхбаатар аймгийн Засаг дарга М.ИДЭРБАТ.

Найр наадам, цугаа цэнгэл, ёслол хүндлэл зохион байгуулахад дуртай атлаа нутгийн иргэдийнхээ амьдрал ахуйд анхаарч, шинэчилж сорчилсон зүйл үгүй. Төсвийн мөнгөөр хурал хуй, сим найр хийж байгаагаас нь үзвэл “УУЖ ИДЭХДЭЭ УУРГЫН МОРЬ” мэт, урагш алхахдаа УРГАА ХАД мэт авирлаж, Төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулж байгаа этгээд. Энэ мэт АВЛИГАЧ дарга нарт ТӨРИЙН ГИСГЭЭЛ хүртээж байх ёстой газарт нь байлгавал Монгол төр аяндаа цэвэршинэ дээ..

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.230.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.