ШУДАРГА дуугарсаныхаа төлөө АН-д адлагдаж, МАН-д дарамтлуулж буй Ч.ЛОДОЙСАМБУУ гишүүн
З.Батхуяг
Онцлох улстөрч
/
2025-02-26

Идээчин уугаачин, худалч хулгайчаараа дуудуулан байж ХУУЛЬ БАТЛАХ БОЛОМЖИЙГ ӨВӨРТӨЛСӨН 126 гишүүн дотор асуудлыг арай өөрөөр хардаг, сийрэг толгойтой, дотроо бодолтой, доороо суурьтай гишүүд цөөнгүй байна. Тэдний нэг нь Хан-Уул дүүргээс сонгогдсон Ч.ЛОДОЙСАМБУУ гишүүн юм.

Утаа, агаарын бохирдол, ядуурал, ажилгүйдлээс үүдэлтэйгээр олон хүн амь насаа алдаж хохирч буй. Үүний эсрэг ЗОРИГТОЙ ДУУГАРЧ, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангаж чадахгүй байгаа Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ОГЦРУУЛАХ САНАЛ ГАРГАЖ гишүүдийн гарын үсгийг цуглуулаад эхэлсэн. Ямартай ч Ж.БАЯРМАА, Ө.ШИЖИР тэргүүтэй АН-ын бүлгийн гишүүд дэмжээд эхэлсэн.

Лодой гишүүний санааачилга олон нийтэд илтэд таалагдаж, төрийн ордны гадна жагсаж буй иргэд ч уухайлан дэмжиж эхлэв. Гэвч сайны хажуугаар СААР гэгчээр  анх улстөрд орох санал тавьж, сайдаар нь ажиллаж байсан, одоогийн намын дарга Лу.Гантөмөр “Засгийн газрыг огцруулахыг АН дэмжихгүй. Эсэргүүцлээ илэрхийлж буй хоёр гишүүндээ хариуцлага тооцно” гээд мэдэгдчихсэн.

Урд ургасан чихнээс ард ургасан эвэр урт гэгчээр ууж идэх, янаглаж дотносох донтой АН-ын хууччуул, эрх ямбанд дуртай сайд дарга нарынхаа өмнөөс зоригтой дуугарч, ХУРГАНЫ ҮС ХУЛЖИЖ, ТӨЛӨГНИЙ ҮС ТӨЛЖДӨГ болохийг харуулан Засгийн тэргүүнийг огцруулах санаачилга гаргаснаараа Ч.Лодойсамбуу гишүүн “НИЙГМИЙН ДАЙСАН” болж хувирав.

Түүнийг МАН-ын гишүүд “хорьно, бооно” гэж дарамталж байгаа бол АН-ын ах нар нь “ална тална, шоронд суулгана” гэж дарамталсан тухай тэрбээр ярьсан. Ямар ч гэсэн УИХ-ын гишүүний бүрэн эрхдээ эдлэж гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулах санаачилга, гарын үсэг цуглуулаЖ цааш үргэлжлэх нь. Хэрхэхийг ТЭНГЭР МЭДТҮГЭЙ... Лодой гишүүний хувь заяа ХУТГАНЫ ИРЭН ДЭЭР байгаа нь л харамсатай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.130.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.