ИНЖЕНЕР Ж.ЗОЛЖАРГАЛ гишүүн
З.Батхуяг
Онцлох улстөрч
/
2025-02-26

Монголын төрд ИНЖЕНЕР, ЭРДЭМТЭД олон байвал улс орон хөгжлийн зөв замдаа орно. Гэтэл сүүлийн хэдэн жилд бөх, дуучин, бүжигчин, жүжигчин, уяач гээд хүн толгойтой бүхэн цугларч төр үндсэндээ “эмээлтийн муудсан махны лангуу” шиг болчихсон. Харин 126 гишүүнтэй шинэ парламентад гялайж гялтайх хэдэн аятайхан гишүүн сонгогдсоны нэг нь Баянгол дүүрэгт ХҮН намаас нэр дэвшин ялалт байгуулсан ИНЖЕНЕР ЖАРГАЛСАЙХАНЫ ЗОЛЖАРГАЛ гишүүн юм.

Уул уурхай, нүүрс олборлолт, түгээлт, ашигтай ажиллагааны талаар сүүлийн хэдэн жил бие даан судлаж, гадаад дотоодын төслийн байгууллагад мэргэжилтэн, шинжээч, зөвлөх, төлөөлөгч, тэрчлэн гүйцэтгэх захирлаар хүртэл ажиллаж байсан туршлагатай нэгэн.

Хүн мэддэг зүйлээ ярьж, чаддаг зүйлээ хийх нь өөрийг нь бүрэн илтгэдэг гэдэг. Ж.Золжаргал гишүүн саяхан болсон НҮҮРСНИЙ СОНСГОЛД нэлээд идэвхийлэн сууж, мэргэжлийн байр сууринаас асуудалд хандаж, шинжээчид, судлаачдын байр суурийг сонсож, алдаатай, дутуу, буруу мэдээлэлд анализ дүгнэлт хийн орхигдсон, мартсан зүйлийг нь сануулж ЁСТОЙ л мэргэжлийн удирдлагаар хангалаа. Нүүрс, нүүрснээс гарах утаа, түүний сул тал, хор хөнөөлийг жинхэнэ утгаар нь ярих мэргэжлийн хүн нь тэр яах аргагүй мөн.

Иргэний эрх зөрчигдөхгүй, төрийн шийдвэр хүнддэхгүй байх ёстой гэсэн жанжин шугамд бат зогсож, Баянголчуудыг хагас жилийн хугацаанд ёстой төлөөлсөн шиг төлөөлж, бусдыгаа өнгөлсөн шиг өнгөллөө. Түүгээр ч зогсохгүй УИХ дахь шинэ тутам байгуулагдсан Инновац, цахим бодлогын байнгын хороог түүртэлгүй сайн удирдаж, гурван намын хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 том мега төслийн нэг “ЧИНГИС ХААН” Үндэсний хиймэл дагуул байгуулах төслийг ГАРААНААС НЬ ГАРГАХАД чухал хувь нэмэр оруулсан шилдэг боловсон хүчин, мэргэшсэн инженер, сайн парламентч юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.41.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.