НИТХ-ын Ээлжит бус IV хуралдаан үргэлжилж байна
Үйл явдал
/
Өчигдөр 09 цаг 04 мин

Нийслэлий иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит бус IV хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар Нийслэлийн "Соёлын төв өргөө" төсөвт байгууллагыг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөх тухай, Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай, Орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулах тухай, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлаас үүсэх метан хийг устгах төсал, хог хаягдлыг сэргээн ашиглаж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах тухай, Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувилал, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны төв”-ийн барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай зэрэг 23 асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаан түр завсарлаад, дахин үргэлжилж байна. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.201.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.