Төрийн дээд одон медаль гардууллаа
Үйл явдал
/
Өчигдөр 19 цаг 10 мин

Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан 103 иргэнд төрийн дээд одон медаль гардууллаа. Шагналыг НИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан нар гардуулсан юм.

  •  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 16 иргэнийг,
  •  Алтангадас одонгоор 68 иргэнийг,
  •  Цэргийн гавьяаны одонгоор 2 иргэнийг
  • “Хөдөлмөрийн хүндэт” медалиар 17 иргэнийг тус тус шагнаж урамшууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.61.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.