Төрийн өмчит “МОНГОЛРОСЦВЕТМЕТ”-ийн удирдлагууд ТӨРИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ 480 саяар АВТОБУС АВАХ гэж байна!
Сэдэв, асуудал
/
6 цаг 39 мин

Төрийн хэмнэлтийн хууль гэж ХЭРЭГГҮЙ ХУУЛЬ батлагдсан бололтой. Хэрэггүй гэсний учир нь уг хуулийг хэрэгжүүлэгч төрийн өмчит компаниуд хуулийнхаа зүйл заалтыг зөрчиж ТОМ ТОМ ЖИЙП, АВТОБУСНУУД худалдан авдаг болоод удаж буй. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас уг нь төрийн өмчит байгууллагуудын жийпнүүдийг хурааж, дарга нарын тансаглалыг таслан зогсоосон болов ч тусыг эс олох нь тэр.

Уг хуульд “4.2.2.хэмнэлтийн горим нь иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байх”, 6.1.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга болон дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно”, 6.3.Энэ хуулийн 3.1-д заасан этгээд орон нутагт албан томилолтоор, хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн автотээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан.

Нэгэнт хуульд ийн зааж, цагаан дээр хараар бичсэн атал төрийн өмчит компанийн удирдлагууд ХУУЛИАС ДАВСАН ШИЙДВЭР ГАРГАЖ автобус худалдан авах тендер зарласан байна. Тодруулбал 2025 оны 02 дугаар сарын 04-нд 480 сая төгрөгөөр автобус авна гэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.229.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.