Налайхын Засаг Д.НАЯНБАЯР 145 саяар ХҮНДЭТГЭЛИЙН ГЭР авахгүй бол АЖИЛ НЬ АХИХГҮЙ байгаа бололтой!!
Сэдэв, асуудал
/
5 цаг 33 мин

Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг. Тэгвэл Налайхын иргэдийн төлсөн мөнгө ёроолгүй саванд хийсэн ус шиг л асгарч байна. Засаг дарга Д.НАЯНБАЯРТ хүндэтгэлийн өргөө гэр л чухамхүү хэрэгтэй байгаа аж. Түүний өмнөх Засаг дарга Ч.Раднаабазар дүүргийг найман жил удирдахдаа хүндэтгэлийн өргөөгүй болоод байсан бол Д.НАЯНБАЯР даргын үед л чухал хэрэгтэй, ус агаар мэт дутагдаад байгаа бололтой.

Хүндэтгэлийн гэрийг яг ямар зориулалтаар ашиглах гэж байгаа нь тодорхойгүй. Ямартай ч дүүргийн Засаг даргын харьяаны худалдан авах ажиллагааны газраас гэр авна гэж тендер зарлажээ. Санхүүжилт нь дүүргийн төсөв. Үнийн дүн нь 145 сая төгрөг.

 

Налайхын удирдлагуудад ХҮНДЭТГЭЛИЙН ГЭРЭЭС илүүтэй уурхайн онгорхой нүхээ бөглөх, цахилгааны ил утсуудаа дарах, зам харгуйгаа шинэчлэх, айл өрхийнхөө угаар мэдрэгчийн солих гэх мэт олон чухал ажил шилээ даран хүлээж байна.

Д.НАЯНБАЯР дарга аа! Энэ мэт онц шаардлагагүй, чухал бус зүйлд татварын мөнгө урсгаж байхаар хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаарахгүй бол хий газанд хордох гэх мэт олон эмзэг асуудал танай дүүрэгт гардаг шүү...!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.4.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.