
Английн нэрт зохиолч Майн Ридийн “МОРЬ УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮН” гэж нэгэн гайхамшигт зохиол бий. Үүн лугаа нэгэн эрхэм бол ХОГИЙН КОМПАНИА төрд шургуулж, түүгээрээ тендер цохидог Баянзүрхийн Засаг дарга Г.ЖАРГАЛСАЙХАН гэгч нөхөр. Хэдийгээр дүүргийн Засаг дарга гэсэн сэтэртэй боловч түүний хэнтэй уулзах, хаашаа явах, босож суух, бааж шээхийг нь Э.БАТ-АМГАЛАН гишүүн шийддэг гэхэд хилсдэхгүй. Яг л түүний хэлсэнээр хийхгүй бол Г.ЖАРГАЛСАЙХАН өмнөх Засаг Н.Баярмөнх шигээ “ОР СУРАГГҮЙ” алга болж ч мэднэ.
Хамгийн энгийн жишээ бол саяхан болсон Баянзүрх хайрханы нэрэмжит бөхийн барилдааны үеэр Э.Бат-Амгалан гишүүн бүхнийг шийддэг гэдгээ тод харуулсан. Барилдааны дундуур үг хэлж, цаашид уламжлал болгоно гээд л, бөхчүүдэд шагнал гардуулсан зэргээс харж болно.
Гишүүний АМЬГҮЙ АЛБАТ болсон Г.ЖАРГАЛСАЙХАН нь дүүргийнхээ “хогийг түүж баяжсан” нөхөр гэж ярих юм билээ. Олны үг ортой л гэдэг. Бидний олж мэдсэнээр Баянзүрхийн Засаг ноёнтон хог ачилтын “Үйлст Мандал”, “МНТ Эрдэнэс”, “Цагаанаа Амка” зэрэг компаниудаараа дүүргийнхээ хогийг ачих тендерт оролцож, ТЭРБУМ ТЭРБУМААР мөнгө цүнхэлдэг байж болзошгүй.






-
14 цаг 5 мин