Баянзүрх дүүрэгт 1.260 тонн хог хаягдал цэвэрлэж, үүсмэл хогийн есөн цэгийг устгав
Үйл явдал
/
17 цаг 59 мин

Баянзүрх дүүргээс "Сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээ, орчны аюулгүй байдлыг хангах ажил зохион байгуулах тухай” ажлын хүрээнд энэ сарын 22-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ зохион байгууллаа.

Цэвэрлэгээнд хот нийтийн аж ахуйн чиглэлийн 17 байгууллага, 78 төрийн байгууллага, 52 сургууль, 61 цэцэрлэг, 330 СӨХ, хувийн хэвшлийн 2762 байгууллага, иргэдийн бүлэг болон 8404 иргэн оролцож 294.302 ам.метр талбайгаас 1.260 тонн хог хаягдал цэвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын харьяа 22 байгууллагын 600 албан хаагч 16 байршилд түүвэр хогийн цэвэрлэгээг хийсэн бол 75 автобусны буудал, 112 хогийн сав, 148 сандал, 238 замын тэмдэг тэмдэглэгээ, 2.800 метр урт хайс хашлага, 3.468 хаяг, хаягийн байгууламж, 36 хүүхдийн тоглоомын талбайг угааж, 2,900 литр зориулалтын угаалгын бодис зарцууллаа. Үүсмэл хогийн есөн цэгийг устгаж, хог хаягдлыг ачиж тээвэрлэв.

Энхтайваны өргөн чөлөө дагуух гэрэлтүүлгийн 289 ширхэг шонг угааж, зарлалын хуудас хуулан засвар үйлчилгээг хийж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.103.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.