
Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль 2025 оны 1 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Усны мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан байна.
Тодруулбал, Усны инженерчлэл, Гидрогеологи геоэкологи, Ус хангамж ариутгах татуурга, Гадаргын ус судлал, Геофизик, Геодези фотограммеметр зураг зүй, Гидрохими, Өрөмдлөг, Цэвдэг судлал гэсэн 9 мэргэжлийн холбоодын төлөөлөл мэргэжлийн холбоо байгуулж, өнөөдөр /2025.02.26/анхдугаар хурлаа амжилттай зохион байгууллаа.
Хурлын үйл ажиллагааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Усны газрын дарга З.Батбаяр нар нээж үг хэллээ.
Усны мэргэжлийн нэгдсэн холбоо нь усны салбарын талаар төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагааг боловсруулахад идэвх санаачилгатай, манлайлан оролцож, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулах, төрийн бус байгууллага, бусад мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, салбарын үндэсний компаниуд, мэргэжлийн хамт олон, инженер техникийн ажилтны эрх ашгийг хамгаалах зорилготой ажиллах юм.






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 20 цаг 48 мин
-
Өчигдөр 19 цаг 14 мин
-
Өчигдөр 19 цаг 10 мин
-
Өчигдөр 16 цаг 57 мин
-
Өчигдөр 16 цаг 55 мин
-
Өчигдөр 16 цаг 54 мин
-
Өчигдөр 14 цаг 17 мин
-
Өчигдөр 13 цаг 43 мин
-
Өчигдөр 13 цаг 35 мин
-
Өчигдөр 10 цаг 38 мин
-
Өчигдөр 10 цаг 37 мин
-
Өчигдөр 10 цаг 03 мин
-
Өчигдөр 10 цаг 01 мин
-
Өчигдөр 09 цаг 57 мин
-
Өчигдөр 09 цаг 42 мин
-
Өчигдөр 09 цаг 05 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
Өчигдөр 20 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 26 мин
-
Өчигдөр 13 цаг 35 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
2025-02-24
-
Өчигдөр 14 цаг 17 мин
-
Өчигдөр 13 цаг 43 мин