
Батлан хамгаалахын сайдын удирдамжаар томилогдсон Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ч.Гандирваагаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Өмнөговь аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ өдөр Зэвсэгт хүчний 167 дугаар анги, Зэвсэгт хүчний 065, 124 дүгээр ангиудын тусгай салбаруудын бүрэлдэхүүнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Батлан хамгаалахын сэргэлт” бодлого болон “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил”-ийн талаарх танилцуулга мэдээллийг хүргэж, батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлэх, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд анги салбарууд, алба хаагчид ямар үүрэг оролцоотойг онцолж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.
Бригадын генерал Ч.Гандирваагаар ахлуулсан бүрэлдэхүүн алба хаагчидтай уулзалт ярилцлага зохион байгуулахын сацуу Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн цэргийн албаны орчин нөхцөл, хугацаат цэргийн алба хаагчдад англи хэл, монгол бичиг, компьютерын мэдлэг олгох сургалтын явцтай мөн танилцав.
Үүний дараа тэрээр Өмнөговь аймгийн Политехникийн коллежтой хамтран зохион байгуулж буй хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил олгох сургалттай танилцаж, жолооны сургалтын нээлтэд оролцох бөгөөд үргэлжлүүлэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Амартөгстэй уулзаж хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.






Холбоотой мэдээ
-
23 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 27 мин
-
Өчигдөр 09 цаг 26 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 09 цаг 21 мин
-
23 цаг 48 мин