
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 176 уулзвар, гарцад нийт 2606 ухаалаг камерыг суурилуулж, ашиглалтад оруулаад байна. Мөн эдгээр камерт бичигдсэн мэдээллийг нэгтгэж, хиймэл оюун ухаанаар боловсруулдаг ухаалаг системийг хэрэглээнд нэвтрүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухаанаар камерт бичигдсэн мэдээллийг бүрэн хянах боломжтой. Жишээлбэл, гал түймрийн гаралт, үерийн усны түвшин, гудамж, талбайд байрласан хогийн савны дүүргэлтийг камераар хэмжиж, дата мэдээлэл холбогдох газрууд руу дамжуулагдана.
Замын хөдөлгөөний соёлтой оролцоог бий болгох үүднээс зам тээврийн зөрчлүүдийг уг ухаалаг камеруудаар илрүүлдэг. Эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих, зогсох шугам давах зэрэг бусдын хөдөлгөөнд саад учруулах, замын хөдөлгөөний эрчмийг бууруулах үйлдлүүдэд хяналт тавих боломжтой гэсэн үг. Энэ нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход өндөр ач холбогдолтой юм. Мөн хиймэл оюун ухаанаар зөрчилд шийтгэл ногдуулах боломж бүрдээд байна.
Ухаалаг камеруудын бүх мэдээлэл Нийслэлийн камерын хяналтын нэгдсэн төв болон есөн дүүргийн Камерын хяналтын дэд төвүүдэд бүртгэгддэг. Улмаар мэдээлэлд хиймэл оюун ухаанаар дүн шинжилгээ хийж буй нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд өмнө нь байгаагүй томоохон шинэчлэл болоод зогсохгүй дэлхийн хөгжингүй орнуудын замналаар алхаж буй нэгэн жишээ юм






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 19 цаг 14 мин
-
Өчигдөр 19 цаг 10 мин
-
Өчигдөр 16 цаг 57 мин
-
Өчигдөр 16 цаг 55 мин
-
Өчигдөр 16 цаг 54 мин
-
Өчигдөр 14 цаг 17 мин
-
Өчигдөр 13 цаг 43 мин
-
Өчигдөр 13 цаг 35 мин
-
Өчигдөр 10 цаг 38 мин
-
Өчигдөр 10 цаг 37 мин
-
Өчигдөр 10 цаг 03 мин
-
Өчигдөр 10 цаг 01 мин
-
Өчигдөр 09 цаг 57 мин
-
Өчигдөр 09 цаг 42 мин
-
Өчигдөр 09 цаг 05 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
Уржигдар 09 цаг 26 мин
-
Өчигдөр 13 цаг 35 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
2025-02-24
-
Өчигдөр 14 цаг 17 мин
-
Өчигдөр 13 цаг 43 мин