“Атар-IV” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг өрнүүлэх тухай 47 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ
Үйл явдал
/
Өчигдөр 17 цаг 05 мин

“Атар-IV” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг өрнүүлэх тухай 47 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк болон арилжааны 10 банк хамтран хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн санхүүжүүлэлтийн гэрээг байгууллаа.

Энэхүү гэрээг байгуулснаар арилжааны банкнууд газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрийн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгж, бизнесүүдэд 800 тэрбум төгрөгийн зээл олгох бөгөөд үүнээс 350 тэрбум хүртэлх төгрөгийг эргэлтийн хөрөнгө, 450 тэрбум хүртэлх төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар олгох юм.

“Атар-IV” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг 2028 он хүртэл хэрэгжүүлснээр:

Газар тариалангийн эргэлтийн талбайг 200 мянган га-аар шинээр нэмж ашиглана.

Газар тариалангийн эргэлтийн талбайг тэлснээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн хэмжээг дагаад нэмэгдүүлнэ.

Ургацын хэмжээ нэмэгдэн үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 70 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөл боломж бүрдэнэ.

200 мянган ашиг шимт үхрээр мал сүргээ баяжуулж, эрчимжсэн мал аж ахуйг дэмжиж, эрчимжсэн махны болон сүүний кластер бий болгохоор тооцоолж байна.

Бизнес эрхлэгч та “Атар-IV” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд олгох Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг Голомт банкны бүх салбарт хандан судлуулах боломжтой

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.26.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.