
Шаравжамцын Энхийн-Од 2002 оны 8-р сарын 27-нд төрсөн. Түүний эцэг Цэрэнжанхарын Шаравжамц бол Монголын анхны мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Ази тивээс Харлем Глобетроттерс багт тоглосон анхны тоглогч юм. Ш.Энхийн-Од нь Монгол Улсаас NCAA-д тоглож буй анхны тоглогч бөгөөд сагсан бөмбөгийн бүх байрлалд тоглох боломжтой олон талт тоглогч юм. Түүний бөмбөг дамжуулах ур чадвар нь хамгийн онцгой. Мөн шидэлт, самбараас авах, хамгаалалтын ур чадварууд нь ч сайн.Тэрбээр 2022-2023 онд –Дэйтоны их сургууль, 2023-2024 онд – Сан Францискогийн их сургууль, 2024-2025 онд – Ютагийн их сургуульд суралцаж байна.Түүний талаар баримтат кино хийсэн ба тус киноны трэйлер л гэхэд 250 мянган үзэлттэй. 2023 оны 3-р сард NBA-гийн драфтад орно гэдгээ зарласан боловч драфтаас нэрээ татсан. Хэрэв тэр NBA-д орвол Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ түүх бичиж эхэлнэ.Майкын цаашдын алхам бүр мөс хагалж, МОНГОЛ-ын сагсан бөмбөгийн шинэ түүхийн хуудсыг бичих болтугай.






-
1 цаг 58 мин
-
2025-04-04