Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоуны оролцогч Г.Цэлмэг нь дээд лигийн SG APES багийн тамирчин бөгөөд 192 см өндөр, 25 настай, ихрийн орд. Шоуны бас нэгэн шинэ өнгө төрх болоод буй түүнийг үзэгчид squid game 2-ын TOP-ын дүртэй адилтгаж байгаа нь сонирхол татаж байгаа билээ. Тэрээр өөрийгөө гурван үгээр тодорхойлж хэлэхдээ хувирамтгай, дурламтгай, токсик гэж тодорхойлсон.Тэрээр сагсыг би тоглоно сагс надаар тоглоно гэх мэт толгой холбож ярих дуртай. Мэргэжлийн сагсан бөмбөгөөр 4 жил хичээллэж байгаа SG APES багийн анхны гишүүдийн нэг юм.
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дээрэлхүү, бүдүүлэг, соёлгүй занд дургүй” гэж онцолжээ. Тэрээр саяхан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийг зорин очихдоо хүн аалзны дүрд хувирч бяцхан бэлэг барьжээ.Тэрээр "Spiderman" баатрын дүрд дуртайгаас гадна багачуудыг баярлуулахыг зорилго болгосон байна. Мөн тогтмол цусны төвд цусаа хандивлаж олон олон хүний алтан амийг аварч буй хүндэт донор юм. Түүнийг хайрын бурхан АМУР ивээх болтугай.






-
1 цаг 47 мин
-
2025-04-04