Гэр бүлийн гадуурх харилцаанд орсон гуравдагч этгээдийг ₮5-10 саяар торгох хуулийн санаачилга гарчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
13 цаг 51 мин

Гэр бүлийн гадуурх харилцаанд орсон гуравдагч этгээдийг торгох хуулийн санаачилгыг гаргаж, нийтийн өргөдөл гомдлын D.Petition-д иргэдээс санал авч эхэлжээ. 

Уг өргөдлийг иргэн Д.Саранзул санаачилж, гэр бүлтэй хүнтэй дотно харилцаанд орж нөхөр (эхнэр)-т баригдсан нотлогдсон, гэр бүл салалтад шууд нөлөөлсөн, сэгтэл санааны хохирол учруулсан гуравдагч этгээдэд мөнгөн торгуулийн шийтгэл (5'000'000₮-10'000'000₮) цаашлаад тодорхой хугацаатай баривчилгаа, албадан хөдөлмөр хийлгэдэг болгох хэрэгтэй гэжээ. Уг өргөдөлд: Ингэснээр хүмүүсийн ухамсар буруу үйлдэлд нөлөөлж гэр бүлээс гадуурх харилцаа буурна. Гэр бүл салалт багасна гэж үзэж байна. Хамгийн гол нь хүүхдийн эрх маш их зөрчигдөж өнчрөл, салалт хэрээс хэтэрлээ. Гэр бүлийн тухай хуулиа хэдийн чангалах болсон. Бидний ирээдүй үр хүүхдүүд хохирох ёсгүй. Бусдын амьдралд халдаж санаатайгаар гэр бүл салгах үндсийг тавьж байгаа маш олон ухамсаргүй хүмүүс байна. 

Гэр бүлийг хуулийн өмнө баталж гэрчилгээ өгч тангараг хэлүүлдэг атлаа тангаргаа мартсан гэр бүлээ хуурсан хүнд шийтгэл өгөхгүй байна,бусдын амьдралыг зовлонд унагаж байгаа хүн шийтгүүлэх ёстой. Алдаа гаргасан эмчийг шийтгэдэг хэрнээ бүхэл бүтэн нэг насны амьдралаас гадна 2-3 үеийн амьдралыг салалтын хохрогч болгосон увайгүй хүмүүс шийтгэлгүй өнгөрч байна. Шударга биш байна гэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (3)
Таны IP: (160.79.109.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
oyun (66.181.183.43) 2025-04-23 12:44:18
zowoo zow busdin vr hvvhdiig yuman chineend bodohgvi bvr niilj daramtalj ami nas ervvl mended ni zanalhiilj vr hvvhdiinh ni nus nulimsig barj bga 3dahi ezen holbogdogch shiitgelee hvrtgeg bh ni zow
oyun (66.181.183.43) 2025-04-23 12:44:17