Б.БАТЦЭЦЭГ сайд СОЛОНГОСЫН ВИЗТЭЙ монгол иргэдэд тулгамддаг асуудлыг шийдэхээр Элчин сайд ЧОЙ ЖИН ВОНТОЙ ярилцжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
13 цаг 31 мин

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзан, монгол иргэд БНСУ-д зорчих, виз мэдүүлэхтэй холбоотой зарим тулгамдсан асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа. Үүнд:

-Визтэй иргэдийг хил дээр үндэслэлгүйгээр саатуулах, албадан буцаах явдлыг зогсоох;

-Виз татгалзсан хариу авсан иргэд 6 сарын хугацаанд дахин виз мэдүүлэх боломжгүй байгааг цуцлах;

-Виз мэдүүлсэн иргэд хариу гартал паспортоо авч чадахгүй зорчих эрх нь хязгаарлагдаж буй тул орлуулах хувилбар (нотариатаар баталгаажуулсан хуулбар, цахим лавлагаа) ашиглах боломжийг судлах;

-Виз мэдүүлгийн процессыг цахимжуулах;

-БНСУ-ын иргэдийг 30 хоног визгүй зорчуулах шийдвэртэй уялдуулан, эмчилгээний зорилгоор зорчих монгол иргэд болон тэдний асран хамгаалагчдад ижил нөхцөл олгох, шилдэг аж ахуйн нэгжийн төлөөлөлд олон удаагийн виз олгох асуудлыг албан ёсоор тавьсан юм.

Элчин сайд Чой Жин Вон манай иргэдэд тулгарч буй хүндрэлүүдийг ойлгож, асуудлыг анхааралтай судалж, цаашид зөвшилцөн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
5
0
1
0
0
2
Сэтгэгдэл:
Таны IP: (160.79.111.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.