
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.04.23/-ийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэж олонх нь дэмжлээ.
Энэхүү худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар аж ахуйн нэгжүүдийн экспортын зардал буурахаас гадна худалдааны үйл ажиллагаа илүү нээлттэй болж, гадаад худалдаа эрхлэгчдэд нийтлэг тулгамддаг асуудлуудыг хөнгөвчилж, хялбаршуулна гэж төсөл санаачлагчид үзжээ. Монгол Улс 3 жилийн хугацаанд энэ гэрээнд нэгдэж 367 бараа бүтээгдэхүүний татварын хөнгөлөлтөд хамрагдах юм.
Манай улс мал эмнэлэг, Биокомбинатын бодлогыг сайжруулж чадвал 700 сая ам.долларын махны импортын орон зайд оролцох боломжтой гэдгийг хууль санаачлагчид тодотголоо. Нийт 29 төрлийн мах махан бүтээгдэхүүн, 60 нэр төрлийн арьс шир, 204 төрлийн ноос ноолууран бүтээгдэхүүний татварыг хөнгөлөх асуудал тусч байгаа юм байна. Үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалж авч үлдэх, давуу байдал бий болгох бодлого баримтлахаар тусгахыг гишүүд хэллээ. Хүнсний хувьсгал, Цагаан алт, Шинэ хоршоо хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэлэлцээр гэдгийг онцлов.






Холбоотой мэдээ
-
7 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 56 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 11 цаг 06 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин