Олон улсын хурлыг угтсан “ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” сэдэвчилсэн хуралдааныг зохион байгуулна
З.Батхуяг
Үйл явдал
/
13 цаг 43 мин

 Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Жендэрийн Үндэсний хороо, Азийн Хөгжлийн Банктай хамтран “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлыг Монгол Улсад “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан 2025 оны 5 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулна. 

Энэхүү олон улсын хурлыг угтаж Байгаль орчин, уур амьсгалын салбарт жендэрийн мэдрэмжтэй түншлэлийг хөгжүүлэх, жендэрт суурилсан төлөвлөлтийг хэрэгжүүлэх зорилго бүхий Зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 4 дүгээр сарын 7-20 - ны өдрүүдэд холбогдох төрийн, төрийн бус, иргэний нийгмийн, хувийн хэвшлийн, хэвлэл мэдээллийн, олон улсын байгууллагуудыг оролцуулан Улаанбаатар хот болон 21 аймагт зохион байгуулав. 

 

Зөвлөлдөх уулзалт нь “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал нь

  1. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн жендэрийн хариуцлагатай бодлого 
  2. Хөдөөгийн хүн амын аж байдлыг сайжруулах, жендэрийн хариуцлагатай уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэгийн платформ бий болгох
  3. Жендэрийн хариуцлагатай уур амьсгалын санхүүжилт 
  4. Эмэгтэйчүүдийн манлайллын чадамж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар гаргасан санаачилга гэсэн 4 агуулгын хүрээнд явагдлаа. 

     

21 аймагт зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны газар, хэлтсийн дарга нар оролцон, олон улсын хурлын онцлог, зорилго, хүрэх үр дүнг танилцуулж, олон улсын хурлаас гарах Уриалгын төсөлд санал авлаа.   Эдгээр санал, зөвлөмжүүд нь олон улсын хурлын гол үр дүн болох Уриалгад тусгагдах ба цаашид, Монгол Улсын Засгийн газар нь олон улсын түвшинд энэхүү уриалгыг хэрэгжүүлэхэд оролцогч улс орнуудын хүчийг нэгтгэх, хамтран ажиллах ба тус хурал нь 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд хувь нэмрээ оруулах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (160.79.109.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.