Хөтөлбөрийн хүрээнд ноолуурын бүрэн боловсруулалтыг 20-40 хувь, үйлдвэрлэлийг 1.5 дахин, экспортыг 1.7 дахин, ажлын байрыг 1.3 дахин өсгөнө. Мөн ноосны бүрэн боловсруулалтыг 25-55 хувь, үйлдвэрлэлийг 2.8 дахин, экспортыг 1.5 дахин, ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлэх бол арьс, ширний боловсруулалтыг 30-50 хувь, борлуулалтыг 2.1 дахин, экспортыг 2.3 дахин, ажлын байрыг 1.7 дахин нэмэгдүүлэх юм.