Дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын тушаалаар дүүргийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Б.Амандыхаар ахлуулсан шуурхай бүлэг дүүргийн 23, 17 дугаар хороодын нутаг дэвсгэр, “Ачтан” дэлгүүрийн баруун талын гүүр битүүрсэн байсныг Онцгой байдлын хэлтсийн 2 алба хаагч, 1 тээврийн хэрэгсэл, “Тохижилт үйлчилгээний” ХХК-ийн 2 инженер техникийн ажилтан, 1 механизмтайгаар гүүрний сувгийг нээж, зарим хэсэг далангаас давж нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхүүдэд ус орсон байсныг суваг шуудуу гарган ажиллаж байна.