-
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөгчидтэй уулзлааУлаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Мати ле Блан болон ОУСК-ийн Ази номхон далайн дэд бүтэц, байгалийн нөөцийн газрын хөрөнгө оруулалтын ахлах ажилтан Готам Редди Наллаварийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Улаанбаатар хотод хийхээр төлөвлөж буй томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүү, өрийн таазын хязгаарыг хэрхэн шийдвэрлэх аргачлалын талаар санал солилцлоо.2025-01-31
-
2024 онд “Зорилготой хуримтлуулъя” уриан дор хэрэгжүүлсэн “Дэлхийн хуримтлалын өдөр” аянд Голомт банк иргэдийн хуримтлуулах зуршлыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, кампанит ажлаараа онцгойрч, тэргүүн байр эзэллээ. Харин Дэд байранд Худалдаа хөгжлийн банк, Гутгаар байранд Богд банк тус тус шалгарч, өргөмжлөл, цомоо гардан авлаа.2025-01-31
-
Хоёрдугаар сарын 1-нээс Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Шинэ зохицуулалтаар иргэд өдөрт 1000 төгрөг төлөөд чиглэл харгалзахгүй, цагийн хязгааргүйгээр өдөрт дөрвөн удаа зорчино. Өөрөөр хэлбэл, тухайн чиглэлдээ ч дахин дамжин сууж болно. Өмнөх зохицуулалт “30 минутад багтаж дамжих суух” ч шаардлагагүй болно гэсэн үг. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэл хийлээ.2025-01-31
-
Геодези, усны барилга, байгууламжийн газраас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын даланд 135 метр суваг татлаа. Дулааны шугам, авто замын гүүрний орчимд техник орох боломжгүй байршилд ажилчид цас, мөсийг гар аргаар буюу хөрөө, хүрзээр хөрөөдөж, цэвэрлэж байна.2025-01-31
-
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд 2025 онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлааНийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нэгдүгээр хуралдаан өнөөдөр АТГ-т боллоо. Хуралдааныг НИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр удирдлаа2025-01-31
-
Нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцоход таатай буйгаа илэрхийлж, Улаанбаатар хотын хөгжил дэвшил, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах чухал эхлэл тавигдаж буйг онцоллоо. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр нийслэлд тулгамдаад байгаа асуудлууд, хуулиас давсан дүрэм журам, бүртгэл, зөвшөөрлийг цэгцлэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүндрэлгүй хүргэхэд чиг үүргийн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд Азийн бүтээмжийн байгууллагатай хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамтын ажиллагаагаа уялдуулан төлөвлөхөд анхаарч ажиллахаар болов.2025-01-31
-
Түмэн тэмээний баярын үзэсгэлэн худалдаанд галбын говийн тэмээний ноосон хувцасны “GALBIIN GOVI” luxury brand бүтээгдэхүүнээ дэлгэнэГовь нутгийн бахархал “Галбын говийн тэмээ”-ний ноосон бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж “Түмэн тэмээний баяр”-т оролцох юм.2025-01-31
-
Д.Амарбаясгалан: Анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсан нь парламент олон ургалч үзлээр асуудалд хандаж буйн илрэл юмМонгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар өнөөдөр (2025.01.30) Говь-Алтай аймгийн Бигэр, Чандмань, Эрдэнэ суманд ажиллаж, УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомж, хэрэгжүүлж буй бодлогын талаар иргэдэд танилцууллаа.2025-01-31
-
“Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг боллооУлсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Татварын хуулийн шинэчлэл” сэдвээр цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт дөрөв дэх хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.28/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов2025-01-31
-
2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1105 автобус иргэдэд үйлчилж байна2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1105 автобус иргэдэд үйлчилж байна2025-01-31
-
“Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт гурав дахь хэлэлцүүлэг боллооХэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Заяабал, О.Номинчимэг болон салбарын мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид, татвар төлөгч аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 40 орчим хүн оролцлоо2025-01-30
-
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэн баталгаажуулдаг билээ. Уг баталгаажуулалтын гэрчилгээг өнөөдөр нийслэлийн Архивын газар, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт гардууллаа.2025-01-30
-
ИЦББХ-ны дарга Ж.Золжаргал: Хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үр ашгийг сайжруулахад анхаарч ажиллаж байнаУИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.01.30/ 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулав.2025-01-30
-
Нийгмийн бодлогын байнгын хороо салбаруудын нөхцөл байдлыг судлах, эрх зүйн шинэчлэлтийг танилцуулж, хэрэгжилтийг хянахад анхаарчээХууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд гурван санал, дүгнэлт, Байнгын хорооны хуралдаан болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй 21 саналын томьёолол бэлтгэж ажилласан байна.2025-01-30
-
Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Тодруулбал, 1000 төгрөг төлөөд зөвхөн зориулалтын картаар буюу “Umoney”, “UBcard”-аар өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Өнөөдрийн байдлаар иргэдийг үйлчлүүлэхэд зориулсан системийн бэлтгэл бүрэн хангагдаад байна. Энэ талаар НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржоорс тодрууллаа.2025-01-30
-
“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байнаУлсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Татварын хуулийн шинэчлэл” сэдвээр цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хоёр дахь хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.28/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов.2025-01-30
-
Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүйНийслэлийн ИТХ-ын тогтоолоор орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх, харин нийслэл рүү нэвтэрснээс хойш 48 цагийн дотор буцаж гарсан тохиолдолд хураамж авахгүй байх журам 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Тус журамд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар хүндэтгэх шалтгаантай иргэдээс хураамж авахгүй байх өөрчлөлт орууллаа. Уг захирамж хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.2025-01-30
Шинэ мэдээ
-
5 цаг 6 мин
-
Өчигдөр 17 цаг 23 мин
-
Өчигдөр 16 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 52 мин
-
Өчигдөр 11 цаг 27 мин
-
Өчигдөр 11 цаг 24 мин
-
Өчигдөр 10 цаг 54 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Өчигдөр 11 цаг 24 мин
-
Өчигдөр 16 цаг 09 мин
-
Өчигдөр 11 цаг 27 мин