Петрочайна дачин тамсаг ХХК-ийн ҮЭХ-ны удирдлагуудтай санал солилцов
Үйл явдал
/
2020-01-30

Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭХ, Петрочайна дачин тамсаг ХХК-ийн ҮЭХ-ны удирдлагуудыг хүлээн авч уулзаж, Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд жасаагаар ажиллах хоногийн тоог бууруулах талаар салбарын албан хаагчдын санал хүсэлтийг сонсож байна. Хуулийн төсөлд сард ажиллах хоногийн тоо 20, амрах хоног 10 гэж тусгагдсаныг УИХ-ын гишүүн 14/14 болгон өөрчлөх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Мөн газрын тосны ажилтны цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн асуудлаар санал солилцов.

Дараа нь ҮЭХ-ны удирдлагуудыг Хөдөлмөрийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил, ХНХ-ын сайд С.Чинзориг нартай уулзуулж, санал бодлыг нь сонсгон ажил хэрэгч уулзалт ярилцлага зохион байгууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.54.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.