"Эрэл"-ийн Эрдэнэбатыг яллагдагчаар татан шалгаж эхлэжээ
Үйл явдал
/
2020-01-30

Монголбанк 2 өдрийн өмнхөн  "Ариг" банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Тухайн банк 2019 оны эцсээр ирүүлсэн тайлан тэнцлээр Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгө болон төлбөр түргэн гүйцэтгэх харьцааг хангаж ажиллаж байгаа. Тиймээс Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч тухайн банкны удирдлагыг хүлээж авч, өнөөдрөөс эхлэх банк хэвийн ажиллаж байна. "Ариг" банкны санхүүгийн үзүүлэлтүүд хэвийн. Тиймээс бүрэн эрхт төлөөлөгчийг түр хугацаанд томилсон. Банкны зохистой засаглалыг сэргээж, Монголбанкны үүрэг даалгаврыг биелүүлсэн тохиолдолд бүрэн эрхт төлөөлөгчийг буцаан татна. Тиймээс "Ариг" банкны харилцагч, хадгаламж эзэмшигчид цуурхалд автахгүй, албан бус мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье гэсэн мэдэгдэл гаргасан. Гэвч Нийслэлийн прокуророос эрүүгийн хэрэгт авагдсан баримт, гэрчийн болон хохирогчдын мэдүүлгийг үндэслэн "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татлаа.

Яллагдагч Б.Эрдэнэбат нь “Эрэл” группийн охин компани болох “Дэм санхүүгийн нэгдэл”-ийн нэрээр “Ариг” банкны 60.46 хувийг эзэмшдэг. Улмаар “Ариг” банканд хөрөнгө оруулахыг бусдад санал болгож, хувийн дансаараа дамжуулан их хэмжээний хөрөнгө оруулалт авч, дээрх мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, банкны дүрмийн санд оруулаагүй нь баримтаар нотлогдсон байна. Иймд Б.Эрдэнэбат нарын нэр бүхий хоёр иргэнийг яллагдагчаар татан шалгаж эхлээд байгаа ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.104.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.