Номтойбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө
Үйл явдал
/
2020-01-31

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий  прокурорын газарт хүргүүлсэн. Гишүүнийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн үзэж, АТГ-аас шалгаж буй. Нөгөө асуудал нь Н.Номтойбаяр олон нийтийн газар биеэ зөв авч яваагүй, удаа дараа бусадтай зодолдож, намын нэр хүндийг унагасан учраас хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн саналыг Ёс зүйн хороо тавьсныг хэлэлцээд МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаас гарсанд тооцсон юм. Харин өнөөдрийн УИХ чуулганаар дээрх хоёр асуудлаас үүдсэн гишүүний эрхийг түдгэлзүүлэх эсэхэд нууц санал хураалт болж саналыг ЦААСААР авах хуралдаан үргэлжилж байна. Хураалдааны санал хураалтыг эс харгалзан гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ сэтгүүлчдэд мэдэгдэв. Ийм шийдвэр гаргасанаар олны бухимдал бусад нийгэмд дэвэргэж байгаа асуудлуудад хариулт болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж байгаа нь буруутай гэсэн үг биш гэдгийг сэтгүүлчдэд нэлээн бухимдалтай хэлж байлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.251.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.