Н.Номтойбаяр албан ёсоор НАМГҮЙ, АЖИЛГҮЙ боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-31

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттайгаар хэлэлцэж, улмаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Нууцаар цаасаар санал хураалт явуулахад 30 гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 нь авч үлдэх санал гаргажээ. Үүний дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолын төслийг батлах санал хураалт явуултал олонхын дэмжлэг авч чадаагүй байна.

Ийнхүү тодорхойгүй нөхцөл байдал үүссэн учраас УИХ дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авсан. Харин хуралдаанаас гарч ирсэн Н.Номтойбаяр гишүүн “УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө. Нэгэнт эхлүүлсэн ажлаа орхидог хүн би биш. Гэхдээ улстөрөөс түр зуур чөлөөлөгдөж, өөртөө амралт гаргах ёстой гэж шийдлээ” гэж мэдэгдсэн. Ингэж хэлснийхээ дагуу тэрээр дөнгөж сая чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад хандан гаргасан байна. 

Ингэснээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр намаасаа хөөгдөж, улмаар ажилгүй боллоо. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.199.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.