БНХАУ-ын Эрээн хотод байгаа 200 орчим иргэнээ ЭХ ОРОНДОО татаж авна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-01

Улсын онцгой комиссын хуралдаанаар  Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Коронавирусийн голомт болох Уханьд Монголын 31 иргэн байгаа. Тэднийгээ авч ирэх чиглэлээр ажиллаж байна. Одоогоор бид БНХАУ-ын нислэгийн зөвшөөрлийг хүлээж байна. Зөвшөөрөл л олгочихвол бид шуурхай очоод иргэдээ авч ирнэ.

Хятадад байгаа иргэд өөрсдийн хүсэлтээр эх орондоо ирсээр байгаа. Эрээнд байгаа 200 орчим иргэнээ авч ирэх хүсэлтээ илэрхийлсэн. Үүний үндсэн дээр маргааш дөрвөн автобус Эрээн рүү явуулж, иргэдээ авч ирнэ. Автобусанд сууж амжаагүй иргэд төмөр замаар болон агаарын замаар дамжин эх орондоо ирэх боломжтой” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.210.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.