Коронавирусийн эсрэг ҮАБЗ хуралдаж, ХИЛЭЭ ХААХ талаар хэлэлцэнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-01

Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ өнөөдөр /2020.01.31/ 12.00 цагт цаг үеийн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хуралдахаар товложээ. Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар БНХАУ-ын Ухань хотод дэгдэж, дэлхийн 13 улсад халдварлаад байгаа шинэ Коронавирусийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай ярилцаж, Монгол улсын иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, улс эх орны төлөө улсынхаа ХИЛИЙГ ХААХ эсэх асуудлаар зөвшилцөн, хралдах тухай эх сурвалж мэдээллээ. 

БНХАУ-ын коронавирусийн тархалт өндөр байгаа, ДЭМБ-ээс дэлхийн хэмжээнд онц байдал зарлах шийдвэр гаргаад байгаа бөгөөд Монгол Улсад одоогоор коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийг түр хугацаагаар хаах, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглох зэрэг шийдвэрүүдийг гаргаад байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.166.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.