Солонгос улсад ажиллаж, амьдардаг Монголчууд 10 мянган маск цуглуулж ЭХ ОРОНДОО илгээлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-01

Солонгос улсад  ажиллаж, амьдардаг Ч.Сүрэнжав, Ира, С.Оюунгэрэл, С.Амгалан, Б.Солонго, Б.Чинбат, Г.Хонгорзул, С.Амгалан нар нэгдэж, бусдыгаа уриалан 10 мянган маск цуглуулж эх орон руугаа илгээх аян эхлүүлжээ. БНСУ-аас 10 мянган маск Монгол руу авчрах санаачилгыг МИАТ компани дэмжин үнэгүй тээвэрлэн, гаалийн татваргүй оруулахаар болжээ.

Эмийн сангуудаар маск ховордоод байгааг хүн бүр мэднэ. Энэ нөхцөл байдал зөвхөн Монгол Улсад л тохиолдсон юм биш. БНСУ-д ч мөн маск ховордож нэг хүнд олон маск худалдаалахгүй байгаа учир манай залуус олуулаа нэгдэн нэг хүний нэр дээр 50-100 маск захиалж, 10 мянгыг цуглуулж байгаа аж. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.204.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.