Коронавирусийн голомтод байгаа 31 иргэнээ авч ирэх асуудлыг Улсын онцгой комиссоор хэлэлцээд МИАТ-ын онгоцоор зөөж авч ирэх бэлтгэлийг хангаад байсан ч БНХАУ-ын тал тус бүс нутагт хорио тогтоогоод байсан учраас манай улсын хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Уг хүсэлтийг БНХАУ хүлээн авсан байна. Ингэснээр Монголоос тусгай үүргийн онгоц хоёрдугаар сарын 1-нд нисэж, Коронавирсийн голомтод байгаа 31 иргэнээ эх орондоо авч ирэхээр боллоо. Тус улсын Ухань хотод Монгол Улсын 33 оюутан тэнд сурч байгаагаас 31 нь одоогоор эх орондоо ирэх хүсэлт гаргасан бол хоёр оюутны хувьд эх орондоо ирэх хүсэлт гаргаагүй байгаа юм байна. Тэднийг эх орондоо ирсний дараа ХӨСҮТ-д тусгаарлах, үзлэг шинжилгээ хийх, хяналтдаа авна гэдгийг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдэгдсэн билээ.
-
2 цаг 13 мин
-
2 цаг 21 мин
-
8 цаг 10 мин
-
2025-01-17
-
2025-01-16