Сумдын эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 3 сая төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл бэлэглэв
Үйл явдал
/
2020-02-01

Короновирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс сумдын эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 3 сая төгрөгийн өртөг бүхий эм эмнэлгийн хэрэгслийг гардуулж эхэллээ. Өнөөдөр /2020.1.31/ аймгийн Засаг дарга С.Насанбат Орхон сумын Эрүүл мэндийн төвд амны хаалт, халад, комбинзон, нүдний шил, хормогч, бээлий, духны халуун хэмжигч, спирт, санитол, кагоцел, улавч, вирусын эсрэг эм, ариутгагч бодис зэрэг нийт 22 нэр төрлийн эм эмнэлгийн хэрэгслийг хүлээн өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.138.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.