Эрсдэлт нөхцөлд ажиллаж байгаа иргэдээ дархлаажуулж байна
Үйл явдал
/
2020-01-31

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1-04/01 тоот албан даалгаврын 9-д Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад Гэр оронгүй тэнэмэл иргэдийг олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамруулах, халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай даалгасан.

Энэ дагуу 2020 оны 01 дүгээр сарын 29-нөөс эхлэн ХХҮГ, ЦГ, ЭМГ, Шүүхийн шинжилгээний албатай хамтран зорилтот бүлгийн 35 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, халуун хоол, цай, маск, гар ариутгагчаар үйлчлэн, короновирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх заавар зөвлөгөө өгч ажиллажээ. Харин өнөөдөр /2020.01.30/ эрсдэлт нөхцөлд буюу хогийн цэг дээр ажиллаж байгаа иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж дархлааг нь сайжруулах арга хэмжээг авч ажилласан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.250.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.