Ж.Энхбаяр: ОНЦ БАЙДАЛ зарласан хэмжээнд ажиллах хэрэгтэй
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-01

Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Онц байдал зарлаж байна. Манай улсад ч энэ байдал онц байдлын нөхцөл шүү. Ард иргэдийн эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа эмч, дотоодын цэрэг, цагдаагийнханд л хамаг ачаа ирдэг. Гэтэл тэдэнд өмсгөх хувцас ч байхгүй. Сайндаа л нэг удаагийн маск өгдөг. Энэ эгзэгтэй үед Шадар сайд гадгаш явдаг нь буруу. Бүх зүйлийг хариуцаад байх ёстой. Энхийн ажиллагаанд яваад ирсэн цэргийн багийн эмч нарыг дуудаж энэ хүнд нөхцөлд ажиллуулах боломжтой” гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.237.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.