С.Бямбацогт: Баараа хаагаад ЗААЛАА нээе. Би тоглож хөлсөө гаргамаар байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-01

Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хүнсний нөөцийн талаар дутуу хариуллаа. Импортоор орж ирдэг цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны нөөц ямар байгаа вэ. Цаашдаа яах вэ. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж нэгдмэл нэг мэдээлэл өгдөг баймаар байна. Түүнчлэн олон нийтийн цугладаг газруудыг хаачихсан. Тэгэхээр тэд чинь бааранд л сууж байна. Уг нь баарыг нь хаагаад Заалаа нээмээр байна. Зааландаа тоглож, хөлсөө гаргаж, бэлтгэлээ хиймээр байна. бид нар байнга хөлсөө гаргадаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ” гэдгийг асуулаа.

Үүний хариуд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “бөөний худалдааны төвүүд, сүлжээ дэлгүүрүүдийг хэвийн ажиллуулж байгаа. Ааруул, цагаан идээг хэвийн худалдаалж байгаа. Түүнчлэн усан спорт сургалтын төв, бассейн, спорт заалуудыг хаахгүй. Тийм шийдвэр гараагүй” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.186.46)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.