Ч.Улаан: Махны үнэ өсөх нь манай яаманд хамаагүй...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-01

Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Ийм мэдээлэл сонсоё гэж манай байнгын хорооны саналыг хүлээж авсанд баярлалаа. Ч.Улаан сайдаас асууя. Махны үнэ нэмэгдсэн байна. Үүнд хэн ямар хяналт тавих вэ. Үүнийг хариулж өгөөч” гэв.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны зүгээс “Махны үнийг ер нь хэн шийдэх юм бэ. Манай яам л хянахгүй шүү. Мэргэжлийн хяналт, шударга өрсөлдөөний газарт ч ийм үүрэг байхгүй юм билээ” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.226.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.