Л.Оюун-Эрдэнэ: Одоо шоудахаа боль Ж.Амарсанаа. Хятадын тал ЧАМАЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-01

УИХ-ын намрын чуулганы сүүлийн өдөр БНХАУ-ын Ухань хотод дэлгэрээд буй шинэ Коронавирусийн эсрэг Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй шийдвэрийн талаар танилцуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүд хариулт өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Муу эр дайнд хөөрнө гэж үг бий. Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа гэгч нөхөр онгирч, попрохоо одоо боль. Түүнийг Хятадын тал хүлээж авахгүй. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас онц байдал зарлачихаад байхад чичрээд дайраад байх юм. Энэ бол улстөр хийдэг сэдэв биш” хэмээн дургүйцлээ илэрхийллээ.

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн хувьд Ухань хотод очиж коронавирусийг эмчлэх ажилд оролцохоо илэрхийлж, 20 орчим эмчтэй баг бүрдүүлээд байгаа билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.35.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.