Отгонтэнгэр уулыг ухах гэж байсан “Монгол майнинг эксплорэйшн” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-01

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Отгонтэнгэр хайрханы ойролцоо хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон юм билээ. Үүнийг цуцлах шийдвэр гаргаж өгөөч хэмээн Ерөнхий сайдтай уулзахдаа учирласан удаатай. Ерөнхий сайд ч Төрийн тахилгатай уулаа ухуулахыг зөвшөөрөхгүй. Тэр лицензийг цуцал хэмээн үүрэгдсэн.

Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Уул уурхай яамны харьяа Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлсийн даргын шийдвэрээр Завхан аймгийн Отгон сумын нутагт байрлах Төрийн тахилгат БогдОчирваань, Отгонтэнгэр хайрханы ойролцоо ашигт малтмал олборлохоор “Монгол майнинг эксплорэйшн” ХХК-ийн эзэмшилд байх хайгуулын XV-014806, XV-021364, ашиглалтын MV-021363 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.74.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.