Энэрэл төвийнхөн урьдчилан сэргийлэх ажлууд зохион байгуулж байна
Үйл явдал
/
2020-02-02

Шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын “Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай” А/47 тоот тушаал гарсантай холбогдуулан үйлдвэрийн цех нэгжүүд ажлын байранд баримтлах арга зааварчилгааг хэрэгжүүлж байна.

Энэрэл төвд сурч хүмүүжиж буй хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх зорилгоор төвийн байранд гадны хүн нэвтрүүлэхгүй байх хорио тогтоож, ариутгал цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран тогтмол хийж буйг эмч Б.Бямбасүрэн онцлов. Ариутгал халдваргүйжүүлэлтийг Мэргэжлийн хяналтын газрын зөвлөмжийн дагуу баталгаат бодис ашиглан хийж байгаа аж.

Төвийн хүүхдүүдэд хувийн ариун цэврийг чандлан сахих зөвлөмж, гараа байнга зөв угаах, амны хаалт зүүх зэрэг зааварчилгаа хэвшүүлэхийн зэрэгцээ сайн чанарын хоол хүнсээр хангах зорилгоор хөл хорио тогтоосон нэг сарын хугацаанд хоолны орц, найрлага цэсийг өөрчилсөн байна. Илүү тэжээллэг хоол, жимс жимсгэний цэвэр шүүс зэрэг ханиад томууны эсрэг үйлчилгээтэй эрүүл органик хүнс өгч байгааг төвийн эмч нэмж хэллээ. Мөн Эрдэнэт сувиллын цогцолборын эмч нартай хамтран эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зөвлөгөө зохион байгуулж байна.

М.Балжинням

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.9.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.