Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард түмнээ соён гэгээрүүлэх ажлыг эхлүүлж, Үндэсний бүтээл гаргахыг уриаллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-04

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх монголын телевизүүдийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан, үндэсний контент нэвтрүүлэг бэлтгэхийг уриаллаа. Сар шинийн баярыг угтаад, үндэсний контент нэвтрүүлгийн уралдаан зарлаж байна. Сүүлийн үед телевиз харахаар гадны соёлыг сурталчилсан кино, нэвтрүүлэг гаргаж байх нь их болж. Хүүхэд багачуудаа эх оронч сэтгэлгээг бий болгох, үендэсний соёлыг хамгаалах, сурталчилан таниулах нь чухал. Уламжлалт сар шинийн баяраар үндэсний агуулгатай бүтээлээ л түлхүү гаргая. Дэлхий ертөнц хөгжиж, өөрчлөгдөж байгаа ч монгол үндэсний соёл өөрчлөгдөхгүй. Мартагдах ёсгүй гэдгийг онцоллоо.

МҮОНРТ-н Ерөнхий захирал Н.Нинжжамц "Ерөнхий сайдын санаачилгыг хүлээн авлаа. Бид дэмжих болно. Манай телевиз, телевизүүдийн холбоотой нягт уялдаатай хамтран ажиллаж байгаа. Токио-2020 зуны олимтийн наадмыг шууд дамжуулалтыг хамтран зохион байгуулна. Мөн теле хичээлийг манай 1,  дугаар сувгаар 10-17 цагийн хооронд бүрэн дамжуулна. Энэ хоёр үйл ажиллагаанаас бидний хамтын ажиллагаа бүрэн харагдаж байгаа" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.70.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.