Д.Нямхүү: Гар утас 00 -ийн суултуураас 108 дахин бохир. Дэлгэцнээс нь халдварт өвчин үүсгэгч НЯН илэрсэн
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-04

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаар цагийн үеийн мэдээллийг /2020.02.03/ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Ухань хотоос ирсэн 30 оюутан, нэг хүүхэд нийт 31 хүнийг тусгай тасагт байрлуулсан. Коронавирусийн тусгай шинжилгээний хариу гарсан. Бүх хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Нисэх багийн 16 иргэнийг мөн ажиглалтад тусгай тасагт байрлуулж байна. Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 удаа утсандаа хүрдэг. Хүн гараа угаадаг ч утасныхаа гадаргууг арчдаггүй. Гар утас 00-ийн суултуураас 18 дахин бохир болохыг Америкийн судлаачид тогтоосон.ХӨСҮТ-ийн лабораторийн эмч нар утсыг лабораторийн тэжээлт орчинд наалдуулан нянгийн шинжилгээ хийсэн. Утасны дэлгэцээс авсан сорьцоор гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян илэрсэн. Нүдний шилний пакеттай алчуураар, гар ариутгагч шингэнийг хөвөнд шингээн утсаа арчиж ариутгаж болно. Гадны орнуудад утас ариутгагч гарсан, тэрийг хэрэглэж байна.Өнгөрсөн хугацаанд 71 сэжигтэй тохиолдлын иргэнийгшинжилсэн, бүгд коронавирусийн халдвар илрээгүй. Монгол Улсад коронавирусийн халдвар илрээгүй” гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.164.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.