“Хүүхэд, залууст эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа
Үйл явдал
/
2020-02-04

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 24-ний өдөр Төрийн ордонд нийслэл болон аймгуудын Засаг дарга нартай 2020 онд хамтран ажиллах гэрээг байгууллаа.Энэ удаагийн хамтран ажиллах гэрээнд улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон тусгай хэрэгцээний газартай давхцуулан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхгүй байх, “Хүүхэд, залууст эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэх, цэргийн насны болон өсвөр үеийнхэнд цэрэг-эх оронч хүмүүжлийг олгоход чиглэсэн гурваас доошгүй ажлыг зохион байгуулах зэрэг хэд хэдэн заалт тусгагджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.122.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.